1990-ээд оноос хойш утга зохиол
судлал, оюун санааны салбарт эрс шинэчлэл хийгдэж, тэр тvvхэн цаг vеийн утга
зохиол судлалын ололт, алдаа юу байсныг сайтар тодруулж авахаа авч, гээхээ
орхих нєгєє
талаар орчин vеийн улам бvр глобалчлагдаж байгаа дэлхий дахины утга соёлын
ололттой хєл нийлэх шаардлага манай уран зохиол ба тvvний судлал шvvмжлэл,
онол, тvvхийн салбарт зайлшгvй шийдвэрлэх асуудал болсон билээ. Энэхvv vзэл
санааны шинэтгэл нь утга зохиолыг шинэ онол, арга зvй, сэтгэлгээгээр
баяжуулаад зогссонгvй тvvний судлал шvvмжлэлийн салбарыг нарийсган
гvнзгийрvvлж, шинэ vеийн томоохон судлаач онолч, шvvмжлэгч, тvvхчдээ тєрvvлж
утга зохиолын ертєнц хийгээд зохиолчдын туурвилыг ч сонирхолтой болгож чадсан
билээ. Харин тэр чухал vйл хэргийг эхлvvлэгчдийн нэг нь профессор Д.Галбаатар
байлаа.
Тvvний судалгаа, шvvмжлэлийн бvтээлvvдийг ярихгvйгээр монгол уран зохиолын
онол, тvvх, шvvмжлэлийн сvvлийн 20 гаруй жилийн тvvхийг ярих гэвэл хэт
єрєєсгєл болно. Судлаачийн бичсэн 20 гаруй ном, эрдэм шинжилгээний 50 гаруй,
уран сайхны шvvмжлэл судлалын єгvvлэл, шvvмж, ярилцлага, олон улсын хуралд
тавьсан 60 гаруй илтгэл, айлтгал зэрэг олон бvтээл нь шилжилтийн vеийн
хямралт нєхцєл байдлыг эрсдэл багатай туулан єнгєрєх арга зам, тонюлын нэн
шинэ vеийн уран зохиолыг шинэчлэх vзэл баримтлалын онол арга зvйг
боловсруулах, дэлхийн модернист туурвил зvйн ололттой залуу уран бvтээлчдийг
танилцуулах, судалгаа шинжилгээний орчин vеийн тэргvvлэх чиглэлvvд болох
психоанализ херменевтик фенеменологи постструктурализм деконструктивизм “Шинэ
шvvмжлэл” тэдгээрийн нийлэгшсэн орчин vеийн хэлбэржилт, ололттой давуу талыг
судлаачдад тайлбарлах, залуу vеийг сургах чиглэлээр цогцолбор vйл ажиллагаа
явуулж ирсний vр дvн, тайлан нь гэж болох юм.
Профессор Д.Галбаатарын судалгааны єєр нэг vндсэн чиглэл нь Монголын
уламжлалт тvvх-соёл судлал юм. Тvvний “Гvехэнээс гvнээ дэвшихийн vлгэр”,
“Хубилай хаан ба тал хээрийн монголчууд мориноос бууж их далайд тулалдсан
нь”, “Мєнх тэнгэрийн зарлиг буюу Арлуудын хvлэг Боорчи”, “Эзэн Богд Чингис
хааны эр хоёр загалын тууж”-ийн дvрийн судалгааны асуудалд”, “Их хаадын орд
єргєєний тvvхийн бvдэг зєргєєр…” зэрэг судалгааны євєрмєц сонин арга зvй,
vндэсний тvvх, уран зохиол, соёлын сэдвээр цєєнгvй бvтээл туурвисан нь
эрдэмтдийн анхаарлыг татаж, судалгааны чухал хэрэглэгдэхvvн болж байв. Тvvний
анхны ном Ц.Энхбат, Д.Цэнджав нарын хамт Тэгээн алсад одох юмсан” /1989/
нэртэй гарч байсан бол Москвад бичсэн “Эрс эргэлтийн босгон дээр” ном манай
утга зохиолын байгууллага уран, бvтээлийн мэргэжлийн байгууллага бус улс
тєр-vзэл суртлын байгууллага болж хувирсан хийгээд захиргаадалт, хvнд суртал,
зогсонги байдлын “мєстлєг”, бичлэг сэтгэлгээний загварчлал, онолын гуйланчлал
болон уран чадварын ядуурал, алдар нэрийн тєлєєх ил, далд тэмцэл…зэрэг олон
эмзэг асуудлыг анх удаа зоригтой илчилж, зохиолчийн эрх, чєлєєт байдлын тухай
олон ургальч vзэлд суурилсан чєлєєт урсгалууд, єрсєлдєєний мєн чанарыг систем
тогтолцоотой, ул
vндэстэй тайлбарласан нь М.Горькийн сургууль тєгссєн мэргэжлийн хvний шинэ
дуу хоолой гэлтэй. “Хєєрєлдєєн”, “Vгийн урлагийн ертєнцєд хийсэн тэмдэглэл”,
“Монгол дууль” номууд Монголын уран зохиолыг задлан, vнэлэлт єгсєн бол “XX
:зуун-Модернизм- Сонгодогууд”, “XIX зууны тєгсгєл, XX зууны эхэн vеийн Оросын
модернизм” номууд нь дэлхийн уран зохиол дахь модерн уран зохиол буюу реалист
бус аргын урлал зvйн єв сан, уламжлал туршлагатай зохиолч уншигчдаа
танилцуулах, гэгээрvvлэх, дэлхийн уран зохиолын єнєєгийн тvвшинд очиход
бидэнд юу хэрэгтэйг сануулсан сургаал, танин мэдэхvйн зорилго тод мэдрэгдсэн.
Тэгвэл “Уран зохиолын онол” хэлбэр судлалын онолын бvтээл бидний сайн мэдэх
реалист болон огт мэддэггvй реалист бус чиглэлийн уран бvтээлийг судлах,
шинээр эзэмших онол арга зvйн чухал vндэс болж байна. Судлаачийн онолын vзэл
баримтлал, ерєнхий чиг хандлага бvхэлдээ шинэчлэлийн онол, арга зvй,
практикийн хvчтэй цогцолбор бааз суурь болжээ. Судлаачийн “Монголын уран
зохиолын онол, тvvхийн аливаа асуудлууд”, “Уран зохиолын ойлголт, нэр
томъёоны тайлбар толь” хэмээх хоёр ном бол профессорД.Галбаатарын ухааны
жигдрэлийг илтгэж, тэргvvлэх
эрдэмтдийн эгнээнд зvй ёсоор дэвшvvлсэн юм. Эдгээр номыг гадаад, дотоодын
эрдэмтэд єндєр vнэлсэн билээ. Монголын эрт эдvгээгийн судалгаа, эрдэм
шинжилгээний ажилд байнга эш татагдаж байгаа нь vнэ цэнийг нь давхар илтгэх
бєгєєд судлаачийн олон жилийн бvтээлч эрэл хайгуул, хуримтлуулсан мэдлэгийн
цогцолбор юм. Шинэ санаа, нээлтэд чанар, дэвшvvлсэн асуудлын цар хvрээ,
нотолгоо, шинжлэх барил, арга зvйн vндэслэл сэлтээрээ ємнє давтагдаагvй
зангарагтай бvтээлvvд гэж болно. “Монголын уран зохиолын онол, тvvхийн
зангилаа асуудлууд” нэг талаас тухайн vедээ уран зохиолын арга зvйн онол,
тvvх, практикийн олон бvтээл, судлаачдын нэр хvндийг унагах сєрєг нєлєєтэй
тєдийгvй vгvйсгэх хандлагатай юм шиг бодогдож байсан. Гэвч эрт, орой зайлшгvи
тулгарах судалгааны энэ чиглэлийг єнєєдєр судлагчид хvлээн зєвшєєрчээ. Нєгєє
талаар уран зохиолын судлалд онол, тvvхийн ээдрээтэй асуудлуудад хариу єгєх,
сэтгэлгээн дэх хуучин vзэл, загварчлалыг эвдэж, шинэ арга зvйг ашиглах
зорилго нь тод харагддаг. Гэхдээ vндэсний уран зохиолын реалист бус
сэтгэлгээний уламжлалд анхаарлаа хандуулж, тvvнийг эртний уламжлалын аман
уран зохиол хийгээд бичгийн сонгодргуран зохиолын єв сангаас сурвалжлан олж,
тvvнийгээ орчин vеийн уран зохиолын тvрvv ба єдгєєгийн туршлагатай нэгтгэн
“Монгол уран зохиол зєвхєн реалист уламжлалтай бус, реалист бус аргын тvvхэн
баялаг уламжлалтай” гэсэн гол дvгнэлтэд хvрсэн явдал юм.
Ялангуяа 1920-1930-аад оны vеийг “нийгмийн шилжилтийн анхдугаар vе” гэж vзээд
энэ vед монголчууд дорно дахины уран сайхны сэтгэлгээний уламжлалт хэв
маягийг хадгалсан олон эшт vзэл, чєлєєт сэтгэлгээнд тулгуурласан чєлєєт уран
зохиолтой, олон янзын урсгал дэгvvд єрсєлдєн хєгжиж байсан гэж vзжээ.
Тухайлбал “Монголын уламжлалт уран зохиолд ганцхан реализм, орчин vеийн уран
зохиолд зєвхєн социалист реализм дангаар оршин байсангvй” “vндэсний євєрмєц
хэлбэршил бvхий” натурализм, символизм, абстракционизм, схематизм, романтизм,
формализм… vгийн урлагт зэрэгцэн хєгжиж байсныг улируулан судалж тогтоосон нь
цаашид олон чиглэлд хийх
нарийвчилсан судалгааны vндсийг тавьсан юм. Судлаач бvтээлдээ “реализмын
аргыг нvд vзvvрлэх, реалист бус арга зvйгдээдлэх vзэл, онолын хэтэрхийллээс
ангид зєвхєн орчин vеийн дэвшилтэд арга зvйг хатуу барьсныг профессор С.Дулам
шинжлэх ухааны аргаар тайлбарласан юм” гэж тодорхойлсон билээ.
Тvvний бvтээлийн ач холбогдол нь vндэсний уран зохиолын тvvхийг шинээр авч
vзэх, ололт дутагдлыг ялган зааглаж, судалгааны шинэ чиглэлийг дэвшvvлэн
тавьсанд оршино. Нєгєє талаар уран зохиолын онол тvvхийн асуудлын шинэ арга
зvйг залуу эрдэмтдийн ємнє тавьж, уран зохиолын тvvхийн шинэ
хэрэглэгдэхvvнээр баяжуулан, тvvхийн шинэ эх суурийг баттай тавьсанд орших
бєгєєд “Монголын уран зохиол хоцрогдсон, буурай биш дэлхийн уран зохиолын нэг
адил ултай, vнэн зєв судалбал ямар ч єндєр хєгжилтэй уран зохиолоос юухан
хээхнээр ч vл дутах хvчтэй уран зохиол” гэдгийг нотолж чадсанд оршиж баина.
“Уран зохиолын онолын ойлголт, нэр томъёоны тайлбар толь” бол уран зохиолын
ойлголт хийгээд нэр томъёог тайлбарласан анхны том толь юм. Энэ толь нь нэг
талаас ганц сэдэвт суурь судалгааны бvтээлийн арга зvйн vндсэн шинжтэй, нєгєє
талаасаа vндсэн агуулгыг тайлан ойлгох тvлхvvр шинжтэй холбоо бvтээлvvд юм.
Уг толь бичгийн гол ололт, шинэ тал нь реализмын дотоод урсгалууд, реалист
бус урсгалууд “хєрєнгєтний” гэгддэг нэн шинэ vеийн уран зохиолын тулгуур
ойлголтуудыг бvхэлд нь нэгтгэн, єєр хооронд нь холбож, эсрэгцсэн хийгээд
хосолмол байршилд тайлбарласан мянга гаруй текстээс бvрдсэн уран зохиолын
євєрмєц байгуулалттай ном юм. Энэ нь бvх шатны сургуулийн боловсролын болон
шинжлэх ухаан, сургалт, эрдэм шинжилгээний ажлын чухаг гарын авлага болжээ.
Эл хоёр номын тухай олон єгvvлэл гадаад, дотоодод хэвлэгдсэн тул ийн нурших
илvvц санагдав. Профессор Д.Галбаатар энэ онд хэвлvvлсэн “Цэндийн Чимиддорж,
амьдрал уран бvтээлийн товчоон”, “Урлахуйн галыг бадраагч, эндvvрлийн гэмийг
ариусгасан зул” том бvтээлээ танаа барьсан билээ. Олны анхаарлыг татсан энэ
номууд хэдvйн эзнийхээ гарт хvрчээ. Алив vйлийг бvтээхэд бvтээгчийн зангараг
гэж нэг юм байх. Бас бvтээл нь зангарагтай болох єєр нэг ёс байдаг. Дєнгєж
тавь шvргэж яваа эл эрдэмтэнд ухаант хvнд байх ёстой оюуны зангараг хэдvйн
сууж, бvтээлийн хvч чадал ч зангарагтай байгаад баясмуй.
(Утга зохиол урлаг)
Академич, доктор Х.Сампилдэндэв |
No comments:
Post a Comment