Friday 12 October 2012

NOMADIC CIVILIZATION AND MONGOL STUDIES IN JAPAN D.Galbaatar[1]


One of the large contributions made by nomadic nations in the world history is the distinguished nomadic civilization.
In the first period of development for several centuries, the mankind was moving as a whole searching for favorable natural condition, abundance pasture and various natural resources. As scholars noted, Mongols have surely been the distinguished nation, which has kept the great history of this great process from its start until today, and made to be wondering the world by having established the greatest empire.
Mongolians are not the ones who lived in quiet by just being settled and engaged in the nomadic (pastoral) animal husbandry. They created not only the great history of the nomadic civilization but also created the enormous complex of statehood rules, culture and science suitable for this nomadic lifestyle. Warring and journey process by Attila, Modun Shaniyu, Chinggis Khan and their successors had been definitely affecting the destiny, history of the movement and the development of the settled civilization.

Wednesday 18 July 2012

Уран сайхны орчуулга


  1. Миний гол үүрэг бичих /Оросын зохиолч В. Токаревагийн ярилцлага/ “Утга зохиол” 1986. №23
  2. Жанни Родари “Азтай хүн”, “Нэгэн яагаадын түүх” /өгүүллэгүүд/ “Пионерийн үнэн”. 1986. №44
  3. Г. Смирнов “Таарсан хоёр” /шог шүлэг/ “Утга зохиол”. 1986. №20

Утга зохиолын онол, түүх, шүүмжлэлийн тухай ярилцлагууд


  1. Өрнө дорны үзлийг тусгасан толь бичиг. “Монголын залуучууд” 1993
  2. Аливаа шагнал бодлого байдаг. “Улаанбаатар” сонин 1994
  3. Цаг үеийнхээ гол судсыг барих нь чухал. “Улаанбаатар” 1994
  4. Урлагийн толгой дээр хэн ч гишгэж үл болно. “Утга зохиол” 1995
  5. Шүлгийг уншдаг уу? Сонсдог уу? “Утга зохиол”. 1995

Уран сайхны шүүмжлэлийн өгүүлэл, шүүмж


  1. Ууган номын нь тухай. “Утга зохиол урлаг” 1979 №33
  2. Цэцгийн дэлбээ. “Утга зохиол урлаг” 1979 №29
  3. “Шогч үзэг”-ийн мөрөөр. Яргуй. УБ 1979 №13
  4. “Насны аян” номоор аялахад... “Яргуй”. УБ. 1979

Сургалт, заах аргын зөвлөмж


  1. Найруулал бичих арга зүйн тухай товчхон. “Сэтгүүлч” сэтгүүл. 1984. №91
  2. Хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлэхэд тоглоомын үүрэг. “Хүүхдийн хүмүүжил” сэтгүүл. 1988. №5

Эрдэм шинжилгээний өгүүлэл


  1. Уран сайхны шүүмжлэлийн анхны бүтээлийн тухай Хо. УБДС-ийн ЭШБ. УБ. 1983. ҮШ дэвтэр 26-31-р тал, 0,4хх
  2. Уран зохиолын бичил төрөл зүйлийн тухай Хо.УБДС-ийн ЭШБ 1984. VI дэвтэр 12-14
  3. С.Есенин, Д.Нацагдорж хоёр /”Од”, “Одод” хэмээх хоёр шүлгийн он цагийн тохиолын судалгаа/ Хо. УБДС-ийн ЭШБ 1983. 110-119-р тал,

Эрдэм шинжилгээний хуралд тавьсан илтгэл


1983 оноос 1988 он хүртэл сургууль болон дотоодын ЭШ хуралд 12 илтгэл тавьжээ: Үүнээс хойш
  1. Развитие современной монгольской баллады и проблемы литературных взаимосвязей Европа. /Москвагийн Их Сургуулийн Утга зохиолын онолын тэнхимээс аспирантур, мэргэжил дээшлүүлэгчдэд зориулсан эрдэм шинжилгээний хуралд тавьсан илтгэл/ Москва. 1988
  2. Монгольская литература в ряду других монголоязычных литератур в ХХ вв. /Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулиас төгсөгчдөд зориулсан ЭШ-ний хуралд тавьсан/ Москва. 1991

Номнууд


Судлал, шүүмжлэлийн ном
  1. Гэгээн алсад одох юмсан /Уран сайхны шүүмжлэлийн түүвэр/ УБ. 1989 /3 хх/
  2. Үгийн урлагийн ертөнцөд хийсэн тэмдэглэл. /судлал шүүмжлэлийн бүтээлийн түүвэр/ УБ. 1996 /15 хх/
  3. Хөөрөлдөөн /Утга зохиолын онол, түүхийн асуудал/ УБ. 1997 /6 хх/
  4. Эрс эргэлтийн босгон дээр /Цаг үе- уран зохиол- онолын чиг хандлага/ УБ. 1997 /3 хх/
  5. Монголын орчин үеийн уран зохиолын түүхэн сургамж. УБ. 1999 /Хамтын бүтээл/
  6. Улахуйн галыг бадраагч, эндүүрлийн гэмийг арилгагч зул. УБ. 2006, 408 тал хуудас

Сурах бичиг, толь, гарын авлага


  1. ХХ зуун - Модернизм- Сонгодогууд /Дэлхийн уран зохиолын түүхийн гарын авлага/. Тэргүүн дэвтэр УБ 1995 /8 хх/
  2. ХIХ зууны төгсгөл, ХХ зууны Оросын модернизм. /Оросын уран зохиолын түүхийн сурах бичиг/ Доод дэвтэр УБ. 1997 /16 хх/ /1998 онд Засгийн газрын дэргэдэх Шинжлэх Ухаан Технилогийн Сангийн гутгаар зэрэг шагнал хүртжээ/

Эрдэм шинжилгээний нэг сэдэвт зохиол


  1. Уран сайхны шүүмжлэлийн хөгжлийн төлөв /1970-80 он/ Ховд. 1986. /6 хх/
  2. Монгол дууль. УБ. 1994 /12 хх/
  3. Монголын баруун хойд бүс нутгийн хүн амын аж төрөх ёсны өөрчлөлт /Хамтын бүтээлийн “Соёлын хөгжил” хэсэг/ УБ. ШУА-ын ФСЭХ. 1990

Эрдмийн зэрэг хамгаалсан диссертаци


- “Монголын орчин үеийн уран зохиолын шүүмжлэлийн хөгжлийн төлөв”/магистрын зэргийн зохиол/ УБ. 1983 
- “Монголын орчин үеийн яруу найраг дахь дуулийн үүсэл, хөгжил, хувьсал” /Хэлбичгийн ухааны дэд докторын зэрэг горилсон зохиол/ УБ. 1993 
- “Монголын уран зохиолын аргын судалгаа” /Шинжлэх ухааны докторын зэрэг горилсон зохиол/ УБ. 1999

Monday 30 April 2012

Профессор Д.Галбаатар МУ-ын гавъяат багш боллоо



Монголын зохиолчдын байгууллага үүсч хөгжсөний 80 жилийн ойг тохиолдуулан МУ-ын ерөнхийлөгчийн зарлигаар 2009 оны 1-р сарын 9-ний өдөр МУИС-ийн МХСС-ийн Утга зохиолын тэнхимийн багш, тэргүүлэх профессор Д.Галбаатарыг Монгол улсын гавьяат багш цол тэмдгээр шагналаа. Шинэ 2009 оны буюу шороон үхэр жилийн ууган гавъяатаа МУИС-ийн удирдлагууд халуун дотноор хүлээн авч баяр хүргэв.
Д.Галбаатар нь монголын орчин үеийн утга зохиолын онол шүүмжлэлийн чиглэлээр хийсэн судалгаа, бүтээлээрээ эх орондоо төдийгүй олон улсын хэмжээнд мэргэжил нэгт судлаачдынхаа дунд нэр нь танигдсан эрдэмтэн юм.

ШИНЭ НОМЫН НЭЭЛТ

Монгол Улсын гавьяат багш, хэлбичгийн шинжлэх ухааны доктор профессор Д.Галбаатарын “УРАН ЗОХИОЛ: Онол, түүх, шүүмжлэл” нэвтэрхий толь хэвлэгдлээ. Номын нээлтийн ажиллагаанд Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Б.Энхтүвшин, Шинжлэх ухааны академийн хэл бичгийн хүрээлэнгийн эрдэмтэн, доктор С.Дулам, хэл, бичгийн эрдэмтэд уригдан оролцсон юм.
“Толь гэдэг маш хүнд хэцүү, авьяас хөдөлмөр шаарддаг зүйл. Шинжлэх ухааны академийг үндэслэгч Ширэндэвийн 100 жилийн ойтой давхцаж байгаагаар энэхүү бүтээл онцлог.

Д.Галбаатар: XX, XXI зууны утга зохиолын онолын сэтгэлгээ, өрнө дорнын ололтыг тусгасан


Монгол Улсын гавъяат багш, хэлбичгийн шинжлэх ухааны доктор, профессор Д.Галбаатарын “УРАН ЗОХИОЛ: Онол, түүх, шүүмжлэл” нэвтэрхий толь хэвлэгдлээ. Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин, “Толь гэдэг маш хүнд хэцүү, авъяас хөдөлмөр шаарддаг эд. Ц.Дамдинсүрэн гуайн хэлсэн үг санаанд орж байна. “Толь гэдэг бол хэцүү ажил. Чинжүү гэдэг халуун ногоо” гэж хэлсэн. Харин уншигч, хэрэглэгчдэд номын буян, ариун үйлсийн шимийг мэдрүүлдэг зүйл. Тэгэхээр ийм чухал ажилд хөдөлмөрөө зориулан гаргаж байгаа эрхэм докторт талархал илэрхийлье”  хэмээн ярив.

Д.Галбаатар: Ерээд оныхон нэг их гайхалтай зүйл бүтээсэн юм биш, тэд “сахилгагүйтэж”, үүнийг нь би жаахан “өдөөсөн” төдий


Монгол Улсын гавьяат багш, профессор, шинжлэх ухааны доктор Д.Галбаатартай уулзаж, ярилцлаа.
-Уран зохиолын шүүмжлэгчид өдгөө “Улаан ном”-д ортлоо цөөрч, байгаа хэд нь ажин түжин байх болж. Таныг бүр сураг алдарсан хүмүүсийн тоонд оруулчихсан байна лээ шүү.
-Уран сайхны шүүмж бичигдэхгүй, бичсэн ч гарахаа байж, шүүмжлэгчид нам гүм байх болсны цаад учир шалтгаан нь эдийн засагтай холбоотой. Урьд шүүмжлэгчид хөдөлмөрийн хөлсөө авдаг байв. Одоо тийм зүйлгүй болсоор удаж байна. Хэн нэгний халтар ном барьчихаад шүүмж бичиж суудаг тэнэг толгой энэ цаг үед байхгүй л болов уу. Тиймээс шүүмжлэгчид онолын болон суурь судалгааны салбарт ажиллаж, аж төрж байна. Энэ нь шүүмжлэгчид байхгүй болсон гэсэн үг биш, бид хэд хэдэн үеэрээ байж л байна.

МУИС-ийн профессор, ШУ-ны доктор Д.Галбаатар: Монголын уран зохиол одоо нүдээ нээгээгүй гөлөг шиг л байгаа


Монголын орчин үеийн уран зохиолын шүүмж судлалын асуудлаар МУИС-ийн профессор, хэл бичгийн шинжлэх ухааны доктор, Утга зохиол судлаач, шүүмжлэгч, МУГБ Д.Галбаатартай ярилцлаа.
-Сүүлийн үед уран сайхны шүүмж судлалын бүтээл хэвлэлээр гарахаа больжээ. Монголын уран зохиолын шүүмж судлалын салбарын томоохон төлөөлөгчийн хувьд танаас асуумаар байна л даа. Энэ юутай холбоотой вэ?
-Энэ бол ганцхан шалтгаантай. Ерөөс зах зээлийн нийгэмд хүн хийсэн зүйлийнхээ хөлсөөр л амьдардаг жамтай. Тэгтэл уран сайхны шүүмжлэлийн ажлыг санхүүжүүлдэг, цалинжуулдаг, шагнал урамшуулал өгдөг тийм систем байхгүй болсон.

Гурвалсан морьтон

Хэлбичгийн шинжлэх ухааны доктор, профессор Ши. Цэнд-Аюуш
Би тvvнтэй Ховдын хязгаарт танилцсан. Намайг Соёлын Яамны орлогч сайд байхад Их сургуулийн оюутан Д.Галбаатар гэдэг хvv 1980-аад оны эхээр анхны шvvмжvvдээ нийтлvvлж, хэсэг авъяаслаг залуус ар шил даран "давхиж" явааг бид ч байнга мэдрэх болсон билээ. Тэд буюу Ц.Энхбат, До. Цэнджав, V.Хvрэлбаатар, Д.Хvv, Ч.Жачин, Т.Доржпvрэв, Ц.Магсар, С.Байгальсайхан... гээд олон залуус єдгєє монголын утга зохиолын нэртэй хvмvvс болцгоожээ.

Д.Галбаатар нь судлаачдын нэр хvндийг унагах тєдийгvй vгvйсгэх хандлагатай юм шиг…

1990-ээд оноос хойш утга зохиол судлал, оюун санааны салбарт эрс шинэчлэл хийгдэж, тэр тvvхэн цаг vеийн утга зохиол судлалын ололт, алдаа юу байсныг сайтар тодруулж авахаа авч, гээхээ орхих нєгєє талаар орчин vеийн улам бvр глобалчлагдаж байгаа дэлхий дахины утга соёлын ололттой хєл нийлэх шаардлага манай уран зохиол ба тvvний судлал шvvмжлэл, онол, тvvхийн салбарт зайлшгvй шийдвэрлэх асуудал болсон билээ. Энэхvv vзэл санааны шинэтгэл нь утга зохиолыг шинэ онол, арга зvй, сэтгэлгээгээр баяжуулаад зогссонгvй тvvний судлал шvvмжлэлийн салбарыг нарийсган гvнзгийрvvлж, шинэ vеийн томоохон судлаач онолч, шvvмжлэгч, тvvхчдээ тєрvvлж утга зохиолын ертєнц хийгээд зохиолчдын туурвилыг ч сонирхолтой болгож чадсан билээ. Харин тэр чухал vйл хэргийг эхлvvлэгчдийн нэг нь профессор Д.Галбаатар байлаа.

Энэ цагийн уран зохиолын нэвтэрхий бичиг


Уран зохиол гэж юу вэ гэсэн үлэмж том асуудлаас эхлээд хосмолжин өлмий гэж юу вэ гэсэн жижиг асуулт хүртэл хариу өгсөн “Уран зохиолын онол” нэвтэрхий толь таны өмнө дэлгээстэй байна. 1978-1983 онд МУИС-ийн оюутан байх цагаасаа уран зохиол судлал, шүүмжлэлийн үйл хэрэгт сэтгэл шулуудан орсон, улмаар М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн дээд курст мэргэжил дээшлүүлэн, “Уран зохиол” хэмээх их айлын тогоонд гучаад жил буцалсан, мөн төдий жил их, дээд сургуульд уран зохиолын онолоор лекц унших ажилд гаршсан, энэ шавийнхаа “Уран зохиолын онолын ойлголт, нэр томьёоны тайлбар толь” (1989) хэмээх бэсрэг толиос нь эхлэн түүний нөр их хөдөлмөр хэчнээн жил, хэрхэн үргэлжилснийг биечлэн мэдэх хүний нэг нь миний бие билээ.

"Нэг л өөр хvн"-ий тухай хөрөг

Зvрхний садантайгаа учирсан минь

1979 онд МУИС-д элсэж нутгийн анд орос хэлний ангийн Ч.Дашдоржтой аж төрөх болов. Тэр хуучин оюутан тул найз олонтой, дээд ангийнхан манай тасгаар орж гарч, шvлэг найраг уншиж, хуучлах. Тэдний дэврvvн яриан дунд "нэг л өөр хvн"-ий нэр vе vе дурдагдана. Дашдоржоос тvvний тухай асуувал "Ирэхээр нь танилцууламз. Уртад явсан" гэж билээ.

Нацагдоржийн мэндэлсний 100 жилийн ой Бээжинд

    Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдорж (1906—1937 он)-ийн мэндэлсний 100 жилийн ойд тохиолдуулан, Бээжин Их Сургуулийн Монгол Судлалын Төв, Бээжин Их Сургуулийн Гадаад Хэлний Дээд Сургууль, Өвөр Монголын Их Сургуулийн Монгол Судлалын Дээд Сургууль, Бээжин Их Сургуулийн Дорно Дахины Утга Зохиол Судлалын Төв, Өвөр Монголын Өөртөө Засах Районы Зохиолч Урлагчдын Холбоо, Хятадын Үндэстний Цөөнхийн Утга Зохиолын Судалгааны Нийгэмлэг, Монгол Улсын "Хүрэл" Олон Улсын Групп ХХК хамтран 2006 оны 12-р сарын 10-ны өдөр Хятадын нэрт их сургууль—Бээжин Их Сургуульд олон улсын эрдэм шинжилгээний хурал хуралдуулав.