Би тvvнтэй Ховдын хязгаарт танилцсан. Намайг Соёлын Яамны орлогч сайд байхад Их сургуулийн оюутан Д.Галбаатар гэдэг хvv 1980-аад оны эхээр анхны шvvмжvvдээ нийтлvvлж, хэсэг авъяаслаг залуус ар шил даран "давхиж" явааг бид ч байнга мэдрэх болсон билээ. Тэд буюу Ц.Энхбат, До. Цэнджав, V.Хvрэлбаатар, Д.Хvv, Ч.Жачин, Т.Доржпvрэв, Ц.Магсар, С.Байгальсайхан... гээд олон залуус єдгєє монголын утга зохиолын нэртэй хvмvvс болцгоожээ.
1980-аад оны дундуур байсан болов уу. Одоо МУБИС-ийн
профессор Эрдэнэмаам /тэр vед Д.Цэвэгмид гуайн референт байсан/ бид хоёр алба
ажлаар Ховдод очлоо. Ємнєхєн нь Ц.Мєнхєє багштай таарахад "Ховдод
Галбаатар бий шvv дээ. Уулзаарай ямархуу явна тэр, энэ захидлыг
дамжуулчихаарай. Уг нь Их сургуульд байж байх хvн, тэнд оччихоод байгаа юм.
Яахав жаахан амьдрал vзэг" гэж билээ. Харин Эрдэнэмаам Д.Галбаатарын орос
хэлний багш байсан аж. Ийн бид нэгэн орой тэднийд уран бvтээл, утга зохиолын
судлал, уран сайхны орчуулгын сэдвээр удтал хуучлан сууснаас хойш уран
бvтээлийн сайхан холбоо тогтсон юм.
Би хувьдаа тvvнийг эрдэм ухааны салбарт заяагдсан, бас єєрийн цаг vеийг олж
тєрсєн эрдэмтэн гэж боддог. Тvvний уран сайхны шvvмжлэлийн эхэн vеийн оюутан
бvтээл ерєнхийдєэ бидний vеийнхний арга барилыг дагах хандлагатай байсан ч
1980-аад оны дунд vеэс- улс оронд єєрчлєн байгуулалтын vзэл санаа дэлгэрч
гvнзгийрэх хэрээр тvvний шvvмж уран сайхны шvvмжлэлийн онол судалгаа, урлагийн
хосолмол хэв галбираа олж, бие даасан, хурц дайчин єнгє аясаар баяжин, шударга
vг, ухаалаг vнэлгээ, аль чухаг гол гогцоо асуудлыг олж шийдсэн, урлагийг vзэх
vзлээ онол, тvvхийн єргєн мэдлэгт тулгуурлан илэрхийлдэг нь анхаарал татах
болсон.1989-91 онд М.Горькийн нэрэмжит Москвагийн Утга зохиолын Дээд Сургуулийн Дээд курсыг тєгссєн явдал тvvний амьдрал-урлагийг vзэх vзэл, утга зохиолд шинэчлэл хийх нэг чухал vе шат байсан байх. Хаа сайгvй нийгэм солигдож, тэрхvv урьд ємнє vзээгvй зах зээлийн нийгмийн аяг араншинд зохицмол шинэ утга зохиолын хэв тєрхийг тодорхойлох маргаан мэтгэлцээнтэй тэр жилvvдэд Д.Галбаатар Оросын утга зохиолд болж асан хэрэг явдал, шинэчлэл єєрчлєлтийн явц, чиг хандлагыг анхааралтай ажиглаж "Эрс эргэлтийн босгон дээр" /1990/, "Єрєєсєн жигvvртэй шувуухай нисч vл чадмуй" /1991/, "Гvехэнээс гvнээ дэвшихийн vлгэр" /1992/ онолын єгvvллvvдээ нааш илгээсэн нь уншигчдын талархлыг хvлээж, шинэчлэлийн тєлєєх залуу яруу найрагчдын байр суурийг тууштай хамгаалсан "Ав ховрого бvхэн аллага байдаг" /1994/, "Энэ хэдэн хvvхдvvдийн турсагыг хуулахгvй Юмсан" /1993/ шинэ шvvмж, ярилцлагууд нь монголын утга зохиолын ертєнцийг бvхэлд нь хєдєлгєж, хэдэн оны турш эхлэн бичигчээс эхлээд нэртэй эрдэмтэд, алдартай зохиолчид єєрийн эрхгvй татагдан орсон єргэн шvvмжлэл, vзэл баримтлалын маргаан, онол арга зvйн шинэчлэлийн тєлєєх тэмцэл болж хувирсан.
Эцсийн vр дvн нь єдгєє монголын орчин vеийн уран зохиолын бичлэг сэтгэлгээ, зохиолчдын арга барил, ур чадварт гарсан єєрчлєлтvvд, утга зохиолд уламжлалт реалист болон реалист бус хоёр томоохон чиглэл бий болж, олон арван єєр арга, vзэл онол бvхий дэг урегалууд бодит хvчин зуйл болж, онолын чєлєєт орон зай бvрэлдэн тогтсон явдал шинэчлэлийн тєлєє явуулсан тэмцлийн vр байв.
Ийнхvv 1990-ээд оноос хойш утга зохиол судлалын салбарт нийгэм-оюун санааны салбарт эрс шинэчлэл хийж эхэлсэн нь утга зохиол, тvvний судлалыг шинэ шатнаа дэвшvvлэн гаргасан билээ. Чухам тэр тvvхэн цаг vеийн уран зохиол ба тvvний судлалын ололт, алдаа дутагдал юу болохыг сайтар нягталж, vнэт зvйлийг авч, гээх ёстойг орхин улам бvр глобалчлагдаж байгаа дэлхийн утга соёлын тvвшин, шинэ арга зvй эзэмшин, хэл нийлэх шаардлага манай уран зохиол ба тvvний судлал шvvмжлэлийн салбарт зайлшгvй шийдвэрлэх асуудал байсан юм. Мэдээж хэрэг энэ vйл явц наяад оны єєрчлєн байгуулалтын vзэл санаа, ерээд оны ардчилсан хувьсгалтай нєхцєл хам шинжтэй, олон зохиолч, эрдэмтэд, судлагч шvvмжлэгчдийн хамтын хvчин чармайлтын vр дvн юм.
Энэхvv тvvхэн шилжилт утга зохиолыг шинэ онол, арга зvй, сэтгэлгээгээр баяжуулаад зогссонгvй тvvний
судлал шvvмжлэлийн салбарыг бvх чиглэлд нарийсган гvнзгийрvvлж, шинэ vеийн томоохон судлаачдыг тєрvvлсэн бєгєєд уран зохиол дахь энэ тvvхэн пшнэтгэлийг манлайлагчдын нэг нь шvvмжлэгч Д.Галбаатар. Нарийн ажиглавал шvvмжлэгч Ц.Энхбат, До.Цэнджав, Д.Галбаатарын хамтран бvтээсэн "Гэгээн алсад одох юмсан" /1989/ анхны номын нэр тєдийгvй агуулгаас нь утга зохиолыг шинэчлэх, гэрэл гэгээт цагийг хvсч асан залуу шvvмжлэгчдийн дотоод тэмvvлэл тод мэдрэгддэг. Энэ мэт олныг эс нуршин, судлаачийн эрдэм ухааны жигдрэлийг илтгэсэн, сvvлийн жилvvдэд эрдэмтдэд их vнэлэгдэж байгаа шvvмжлэл судлалын томоохон бvтээл болох "Монголын уран зохиолын онол, тvvхийн зангилаа асуудлууд" 2001, "Уран зохиолын онолын ойлголт, нэр томъёоны тайлбар толь" Токио 2002 хоёр ном дотоод, гадаадын эрдэмтдээс шинэ санаа, нээлтэд чанар, дэвшvvлсэн асуудлын цар хvрээ, баталгаа нотолгоо, задлан шинжлэх барил, онол арга зvйн vндэслэл зэргийг тал бvрээс нь шинжлэн дvгнэсэн олон тооны бичвэрvvд илтгэдэг.
"Монголын уран зохиолын онол, тvvхийн зангилаа асуудлууд" /УБ. 2001/-ын тухайд
Профессор Д.Галбаатар vндэсний уран зохиолын реалист бус сэтгэлгээний уламжлалд анхаарч, тvvний эртний улбаа уламжлалыг аман ба бичгийн сонгодог уран зохиолын єв сангаас хаин, тvvнийгээ орчин vеийн уран зохиолын тvрvv ба єдгєєгийн туршлагатай нэгтгэн "монгол уран зохиол гагц реалист уламжлалтай бус, реалист бус аргын тvvхэн баялаг уламжлалтай" гэсэн дvгнэлтэд хvрчээ. Vvнийг зєвхєн ерєнхий онолын хvрээнд баталсан бус монгол уран зохиолд реалист, реалист бус хоёр vндсэн чиглэл зэрэгцэн хєгжиж ирсний ул мєр бvр эртний туурвил зvйд хадгалагдан буйг нотолсон юм.
Судлагч, монголчууд дорно дахины уран сайхны сэтгэлгээний уламжлалт хэв маягийг хадгалсан олон эшт vзэлд тулгуурласан олон урсгал дэгvуд 1920-30-аад оны vед зэрэгцэн хєгжиж байсныг "монголын уламжлалт уран зохиолд ганцхан реализм, орчин vеийн уран зохиолд зєвхєн социалист реализм дангаар оршин байсангvй" "vндэсний євєрмєц хэлбэршил бvхий" натурализм, символизм, абстракционизм, схематизм, романтизм, формализм..." vгийн урлагт зэрэгцэн хєгжиж байсныг баримтаар тогтоосонд тvvний нээлтэд чанар оршино.
Уг бvтээлийг "реализмын уламжлал, тэр дундаа социализмын аргыг нvд vзvvрлэх, реалист бус арга зvйг магтан дээдлэх vзэл, онолын хэтэрхийллээс ангид зєвхєн орчин vеийн шинжлэх ухааны дэвшилтэд арга зvйг хатуу барьж", "... хэт бодоч, хэт хийсвэр аль нэг хязгаар луу хэвийлгэлгvй "Алтан хэблиг"-ийг баримтлан шинжлэх ухааны аргаар тайлбарласан" /профессор С.Дулам/ гэж тодорхойлжээ. Уг бvтээлийн ач холбогдол нь vндэсний уран зохиолын тvvхийг нэгдэл холбоонд нь судлах, ололт дутагдлыг ялган зааглах, судалгааны шинэ чиглэл, шинэ арга зvйг дэвшvvлж, тvvхийг шинэ хэрэглэгдэхvvнээр баяжуулан шинэ тvvхийн эх суурийг тавьсанд оршино.
Монголчууд уран сайхны реалист бус аргын баялаг уламжлалтай тєдийгvй XIX-XX зуунд єрнє дахинаа ихэд дэлгэрч шинэ нээлт, шинэ чиглэл, шинэ арга, "уран сайхны соёлын шинэ хувьсгал" гэж шуугиж асан модернизм, орчин vеийн дэлхийн урлагийн тэргvvлэх чиглэл постмодернизмын хэв тєлєв, дvрслэлийн элементvvдийн vндэс нь монголчуудын эрт vеийн урлагт дэлгэрмэл арга байж, єдгєєгийн барууны уран зохиолын элдэв эрэл хайгуул европ дахинд урлахуй арга болж тєлєвшихєєс бvр ємнє дорно дахин тэр дундаа монголчууд аман болоод бичгэн уран зохиолдоо ердийн зvйл мэт хэрэглэж асан туршлагатаєг аман ба бичгинн зохиолын баримтаар vнэмшилтэй нотолсон нь олон жилийн турш коммунист" vзэл сурталд vйлчилж ирсэн гэж шvvмжлэгдэж байгаа социалист реализмын аргыг єнєєгййн "шоовдор" дvр тєрхєєс vзэл санааны хувьд чєлєєлсєнд уг бvтээлийн єєр нэг ач холбогдол оршиж байх бололтой.
Академич С.Норовсамбуу "Уг бvтээл бvхэлдээ нэгж, онцгой, тvгээмэл зvйлийн болон мэдрэмж, сэтгэмж, хэлбэр агуулгын ба хийсвэр тодорхойн асуудалтай холбоо бvхий философийн категоруудыг уран зохиолын аргын асуудалтай холбож vзсэнээрээ цэвэр уран зохиолын тєдийгvй философийн утга агуулгатай болжээ" гэж vнэлсэн бол профессор С.Дулам "...Монголын болон ер нь алив уран зохиолын доторх бодоч ба бодоч бус арга, аяс, бvтвэр махбод хэрхэн vvсч хєгжсєн, эдгээр нь ямархан харьцаанд оршиж ямаршуухан ололт, саадыг гэтлэн єнгєрvvлэв, тvvний єдгєє цагийн аяс хандлага, шинж тєрх нь ямар байв гэдгийг хэн нэгэн судлаач зайлшгvй судлах шаардлага тулгарч байсан бєгєєд онол vйлдлэгийн онцгой учир холбогдолтой энэхvv асуудлыг нэгэн vзvvрт сэтгэлээр шургуу эрчимтэй судалсан”-ыг vнэлсэн бол Академич С. Норовсамбуу “Дорно дахины уран зохиол сэтгэлгээний чєлєєт арга барилд тулгуурлан янз янзын урсгалтай байсан бол Европын уран зохиол янз янзын дэг сургуулийн хатуу чиглэлтэй байсныг уг ажил сайтар харуулсан байна.
Энэ бол дорно, єрний соёл иргэншил, улс тvмний аж тєрєх ёсны онцлогтой холбоотой. Тvvхийн нэг бvтэн vеийг эзэлж байсан социалист реализмыг уг зохиолд бас vгvйсгэсэн бус. Харин сэтгэлгээний чєлєєт байдал, олон ургальч vзэл, єргєн ардчиллын суурин дээр гарч ирсэн шинэ нєхцєл, шинэ шатанд уран зохиолд олон зvйл арга зэрэгцэн байж болохыг монголын аман ба бичгийн уран зохиолын єргєн материалд тулгуурлан гаргаенаараа уг бvтээл чухал ач холбогдолтой" гэж дvгнэсэн байна.
Судлагч єєрийн судалгааг "гадагш, барууны туурвил зvй, онол арга зvйд тулган судлах биш, харин єєрийн vндэсний vгийн урлагийн уламжлал уг сурвалж руу хандуулж онолын єргєн мэдлэг, арга зvйд тулгуурлан хийсэн нь монгол уран зохиолын судлалд судалгааны шинэ эхлэл"-ийг /Сарана БНХАУ/ тавьсан юм. Японы монголч эрдэмтэн профессор К.Окадагийн "Эрдэмтэн бvрд єєр єєрийн vзэл баримтлал байхыг эс vгvйсгэн, монголын социалист реализмын зарим номлол зохиолд залхаж уйдсан гадаадын хашир уншигчдын оюуныг сэргээсэн эл номд би хувьдаа талархаж байна"
"Уран зохиолын онолын ойлголт, нэр томъёоны тайлбар толь" /2002/
Академич Х.Сампилдэндэв "Энэ толь Монгол уран зохиолын онолын нэр томъёоны тайлбар тєдий бус дорно єрнийн уран зохиолын онолын vе vеийн сонгодог єв уламжлалаар бий болсон онолын янз бvрийн дэг сургууль, урсгал чиглэл, тэдгээрт тогтвортой хэрэглэгддэг нэр томъёоны vндсэн ойлголтуудыг тайлбарлан монгол болон дэлхийн уран зохиолын шилдэг бvтээлvvдээр жишээлэн тайлбарласан мянга орчим текстийг багтаасан 30-аад хэвлэлийн хуудас онол, эрдэм шинжилгээнии бvтээл юм" гэж тодорхойлсон бол БНХАУ-ын эрдэмтэн Л.Батжаргал "Тэр судалгаагаа єрнєд тийш залаад авчээ. Тvvний тэрхvv хичээл чармайлтынх нь нэгэн томоохон бvтээл нь "Уран зохиолын онолын ойлголт нэр томъёоны тайлбар толь" юм...Тэгээд ч хоёр зvйлийн соёлын харьцуулал болон нэгдлийн дундаас эртний хvн тєрєлхтєн, шинэ vзэл санаа, соёлын єєр нэг орших хэлбэр маягийг эрэн хайж тvvгээрээ хvний соёл, оюун ухааны ертєнцєд нvvрлэн байгаа олон асуудалд энэ бvтээл хариу єгч чаджээ".
Энэхvv нэмэн засварласан IV хэвлэлд ємнєх хэвлэлvvдэд орхигдсон шинэ ойлголтуудыг сонгон оруулахдаа хэвшил болсон хуучин vзэл баримтлалын vvднээс бус орчин vеийн судалгааны арга зvйг ашиглаж, III хэвлэлийн тусгай хавералтад орсон нэр томъёонуудыг дэлгэрэнгvй тайлбартай оруулсны дээр шинээр 400 орчим онолын ойлголт, нэр томъёог журамлан оруулжээ.
"Уран зохиолын онолын ойлголт, нэр томъёоны тайлбар толь" IV хэвлэл бол манай улсад уран зохиолын онолын анхны тайлбар толь бичиг болсноороо уран зохиол судлалд гарсан шинэ дорвитой бvтээл байлаа" /Доктор Б.Баянаа./
"Толийн гол ололт, шинэ тал нь реализм ба тvvний дотоод урегалууд, реалист бус чиглэл тvvний олон урсгалууд, тэдгээрийн онолын шинэ тулгуур ойлголтуудыг гадна дотны гэж ялгалгvй нэгтгэн оруулж єєр хооронд нь холбож нэгээс нєгєєг ургуулан гаргаж, нэгииг нєгєєтэй нь хам хvрээнд холбож, эсрэгцсэн хийгээд хосолмол байршилд тайлбарласан зохиолын онолын цогцолбор мэдлэгийг багтаасан євєрмєц байгуулалттай ном болсонд оршино доктор Б.Мєнгєнхєлэг зэрэг япон, солонгос, хятад, оросын эрдэмтэд тvvний эл хоёр бvтээлийн талаар олон тооны єгvvлэл, шvvмж бичиж нийтлvvлсэн нь уг бvтээл¬ийн жин багцааг харуулдаг юм.
Толийн тусгай хавсралтын I хэсэгт XX зууны дэлхийн уран зохиолын онолын сэтгэлгээнд том чиглэл болсон "Структурализм", "Зааварчлах гоо зvй", "Нарратология", "Деконструктивизм"-ын 50 гаруй онолын нэр томъёо, тэдгээрт агуулагдсан ярвигтай тулгуур ухагдахуунууд, II хэсэгт "Герменевтика", "Феноменология"-ийн дэг сургуулиуд, "Дчжог зvйн шvvмжлэл", "Маргинализм" болон єнгєрсєн зууны эхэн vеийн авангардизмын буурин дээр 1980-аад онд боловсорсон неоавангардист урсгалуудын туурвил зvйн туршлагыг нэгтгэсэн тогтолцоот vзэл, онол, арга зvй болох "Постмодернизм" хийгээд "Постструктурализм- Деконструктивизм-Постмодернизмын цогцолбор" зэрэг харилцан эсрэгцсэн хийгээд нийлэгжсэн vзэл онолын 60 гаруй тvвэгтэй ойлголт, нэр томъёоны товч тайлбарыг оруулсан нь судлаачийн нєр их хєдєлмєр тєдийгvй монгол уран зохиолын онолын сэтгэлгээг дэлхийн жишигт ойртуулах, бидэнд хориотой асан онол, танин мэдэхvйн vндсийг тавьж чадсан юм. Мєн дэлхийн утга зохиолын онолын орчин vеийн мэдлэгийг эзэмшихэд зайлшгvй шаардлагатай 700 орчим тулгуур бvтээлийн ном зvйг оруулсан нь толь бичгийн цараа, ач холбогдлыг єргєтгєжээ.
Судлаач социалист реализмын онолын хуучин хvрээ хязгаарт баригдалгvй, туурвил зvй тєдий¬гvй уран сайхны сэтгэлгээг шинэчлэх, дэлхийн уран зохиолын онол, арга зvйн ололт нээлтийг нэвтрvvлэх, урлах аргын шинэ хэв маягуудыг эзэмших, судлаачдад чєлєєтэй сэтгэх бололцоог олгон, vгийн урлагийг уламжлалт болон шинэ, реалист болон реалист бус арга найруулга гэж илтэд зааглан, нэгийг магтаж нєгєєг vгvйсгэх улс тєр, vзэл суртлын хэтэрхийлэл, судалгааны єрєєсгєл хандлагад авталгvй гоо зvйн онолын сэтгэлгээний нийтлэг ололт, єв туршлагыг бодитой задлан шинжилж нэгтгэн дvгнэснээрээ эл бvтээл манай уран зохиолын онолын сэтгэлгээний шинэчлэлийн явц, vр дvнг харуулсан жинтэй бvтээл болсон юм.
Єнєєдрийн монгол сонин 234 /404/
охиогч : Галбаатар Д. Уран зохиолын онолын ойлголт, нэр томъёоны тайлбар толь / Хян. Окада Казүюки. –УБ.: Удам соёл ХХК, 2008. -448х.
Товч агуулга: Монгол судлалын салбарын мэргэжлийн ангийн оюутан, аспирант нарт зориулав.
No comments:
Post a Comment