Монголын орчин
үеийн уран зохиолын шүүмж судлалын асуудлаар МУИС-ийн профессор, хэл бичгийн
шинжлэх ухааны доктор, Утга зохиол судлаач, шүүмжлэгч, МУГБ Д.Галбаатартай
ярилцлаа.
-Сүүлийн үед уран сайхны шүүмж судлалын бүтээл хэвлэлээр
гарахаа больжээ. Монголын уран зохиолын шүүмж судлалын салбарын томоохон
төлөөлөгчийн хувьд танаас асуумаар байна л даа. Энэ юутай холбоотой вэ?
-Энэ бол ганцхан шалтгаантай. Ерөөс зах зээлийн нийгэмд
хүн хийсэн зүйлийнхээ хөлсөөр л амьдардаг жамтай. Тэгтэл уран сайхны
шүүмжлэлийн ажлыг санхүүжүүлдэг, цалинжуулдаг, шагнал урамшуулал өгдөг тийм
систем байхгүй болсон.
Хуучин социализмын үед урлаг утга зохиол чухал гэдгийг ойлгодог, чухал гэдгийг нь мэддэг байсан учраас уран бүтээлчийн бичлэгийн шагнал болон өөр бусад урамшуулал, хөдөлмөрийн хөлс шагнал сайшаал, хэвлэн нийтэлсний хөлс мөнгийг сонин сэтгүүл тарифаар тооцож олгодог байсан учраас судлаач шүүмжлэгчид тэр ажлыг хийдэг, сонирхдог байжээ. Гэтэл өнөөдөр ямар шилдэг сайн зохиол гарч байна, ямархуу хог шаар болсон зохиолонцор гарч байна вэ, нийгэмд ямар сэтгэл зүй, суртал ухуулга явуулж байнав гэх мэт асуудалд хараа хяналт тавьдаг механизм байхгүй болж. Нэг үгээр хэлбэр шүүмжлэгчид хийх ажилгүй болсон, төрийн бодлого гэгч бүр алга. Ажил хийгээд хөлс авдаггүй тийм зах зээлийн нийгэм, ардчилсан засаг масаг гэж энэ орчлонд улс орон байдаг гэж сонсоогүй. Энэ тал дээр манай төр, засаг, салбарын яам хороонд ч бодох сөхөө ч алга. Харин ирэх жилийн сонгуульд амиа аргацаагчдын чихэн дээр яаж “цэцэг ургуулах вэ” л гэж толгойгоо уран санааны марфон эхэлсэн байна. Шүүмжлэгчдэд ажил хаяад ч олох юм байхгүй, учир нь тэд дэндүү цөөхөн, бас даруу хүмүүс. Ардын засгаас ардчилсан засгийн 100 жилд амьд үхсэн нийлээд 100 хүрэхгүй хүн л төрсний 30 хувь нь л шүүмжлэгч юм ш дээ. Үлдэх хувь нь судлаачид. Иймээс Монголын утга зохиол ч, түүний судлал шүүмжлэл мөхсөн гээд хэлчихэд уурсаад байх хүн гарахгүй байлгүй.
Хуучин социализмын үед урлаг утга зохиол чухал гэдгийг ойлгодог, чухал гэдгийг нь мэддэг байсан учраас уран бүтээлчийн бичлэгийн шагнал болон өөр бусад урамшуулал, хөдөлмөрийн хөлс шагнал сайшаал, хэвлэн нийтэлсний хөлс мөнгийг сонин сэтгүүл тарифаар тооцож олгодог байсан учраас судлаач шүүмжлэгчид тэр ажлыг хийдэг, сонирхдог байжээ. Гэтэл өнөөдөр ямар шилдэг сайн зохиол гарч байна, ямархуу хог шаар болсон зохиолонцор гарч байна вэ, нийгэмд ямар сэтгэл зүй, суртал ухуулга явуулж байнав гэх мэт асуудалд хараа хяналт тавьдаг механизм байхгүй болж. Нэг үгээр хэлбэр шүүмжлэгчид хийх ажилгүй болсон, төрийн бодлого гэгч бүр алга. Ажил хийгээд хөлс авдаггүй тийм зах зээлийн нийгэм, ардчилсан засаг масаг гэж энэ орчлонд улс орон байдаг гэж сонсоогүй. Энэ тал дээр манай төр, засаг, салбарын яам хороонд ч бодох сөхөө ч алга. Харин ирэх жилийн сонгуульд амиа аргацаагчдын чихэн дээр яаж “цэцэг ургуулах вэ” л гэж толгойгоо уран санааны марфон эхэлсэн байна. Шүүмжлэгчдэд ажил хаяад ч олох юм байхгүй, учир нь тэд дэндүү цөөхөн, бас даруу хүмүүс. Ардын засгаас ардчилсан засгийн 100 жилд амьд үхсэн нийлээд 100 хүрэхгүй хүн л төрсний 30 хувь нь л шүүмжлэгч юм ш дээ. Үлдэх хувь нь судлаачид. Иймээс Монголын утга зохиол ч, түүний судлал шүүмжлэл мөхсөн гээд хэлчихэд уурсаад байх хүн гарахгүй байлгүй.
-Шүүмжлэл судлал мөхсөнөөс үүдэж Монголын уран зохиолд
ямар гажуудал үүсч байна вэ?
-Шүүмжлэл, судлал хоёрыг жаахан ялгаж хэрэгтэй.
Судалгааны ажил ер нь сайн яваа, Харин шинэ үзэл онол, арга зүй эзэмших талаар
дутмаг тал бий. Уран сайхны шүүмжлэл бол зогссон. Нэг талаас мэдлэгийн хомсдол,
нөгөө талаас арга зүйн шинэчлэл хийх чадваргүй болсон байна. Уран сайхны
шүүмжлэлийн бүтээлийг үнэлгээнд оруулах санал МЗЭ-ийн Удирдах зөвлөлд санал оруулж
дэмжигдсэн боловч, түүнийг ажил хэрэг болгох талаар хэн ч санаа тавихгүй байна.
Хэндээ байдаг юм. Бодвол “гадаад дотоодод явж гахай шувууны мах идсэн” хүмүүс
олон ч зах зээл, үнэлгээний систем, уран бүтээл, үнэлгээ, ач холбогдол, сонгон
шалгаруулалтын талаар судалдаггүй, харин хэдэн дэлгүүрээр ороод л сэтгэл нь
ханадаг бололтой юм. Хөөрхий. Одоо ч хөлөөрөө толгой хийж болох тийм цөв чивийн
цаг болсон юмуу даа. Өнөөдөр Монголын уран зохиолд эрх чөлөө хэмээгчийн хэмжээ
хэтэрсэн. Хүнийг хүн болгодог, ариусгаж, өөрийг нь өөрт нь харуулж, сэтгэл
зүрхний орь үнэнг дэлгэж, амьдралтай танилцуулдаг уран зохиол, урлагийн бусад
төрөл ч хог дээр гарч түүний байран дээр урлаг нэртэй хог новш овоорч мөнгөний
дон шүглэсэн байна. Хичнээн ч олон зохиолч, жүжигчин, дуучинтай юм бүү мэд ээ.
Өнөөдөр энэ салбарт мэдлэг чадвартай
эрүүл сэтгэдэг залуус ажиллах хүсэл байвч тэдэнд амь зуух боломж харагдахгүй
байгаа юм. Би л лав тэднийг өлсгөлөн гуйланчлал руу уруу татахыг хүсэхгүй
байна. Тиймээс бидний дараагийн үеийн судлаачид, мэргэжлийн шүүмжлэгчид байхгүй
болно л доо. Одоогоор миний дэргэд судлал шүүмжлэлээр оролдож байгаа хориод
хүүхэд байна. Тэдний бүтээлийг хэвлэн нийтлэх тэнхээтэй хэвлэлийн газар, сонин
байхгүй. Манай төрд салбарын яам тамгын газрууд, элдэв хороо, эвлэл зэрэг олон
данхгар байгууллагууд уран зохиолын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж байдаг
энэ чухал салбарыг шоовдорлон хаясан явдал нь үндсэндээ ийм байдалд оруулсан.
Хөөрхий муу зохиолчид усан зохиол, нусгай шүлгээ хөврүүлээд, энэ тэр хүнээр
ивээн тэтгүүлэн амь аргацааж байх шиг байна. Зохиолч зохиолоо хэвлүүлж
чадахгүй, халтуур хийх нь зах зээлийн хууль л даа. Бид тийм нэг зохиолчийн
номыг уншиж, шүүмж бичиж, түүнийгээ нэг халтар сонинд нийтлүүлж жүжиглээд
яахав. Хүний билгийн нүдийг сохолно, өөрийн нэрийг алдана. Харин үүнийхээ оронд
толь бичгээ нухаад сууж байсан нь эсвэл судалгаа шинжилгээний томоохон төсөл
дээр ажиллаж, шавь нартаа лекцээ уншаад хэрэлдэж явбал миний амьдралд хэрэгтэй.
Тэгтэл хэнд ч харьяалагддаггүй, хэн ч анхаардаггүй тийм салбар өнөөдөр шүүмжлэл
болж. Яваад л байг. Шүүмжлэлгүй уран зохиол, жолоочгүй машинтай адил гэж хэдэн
жилийн өмнө би олны сонорт хүргэсээн. Хэрвээ Монгол улс үндэстэн мөн л юм бол
энэ салбарт анхаарах ёстой.
-Яагаад сүйрнэ гэж?
-Өнөөдөр Монголд театрын урлагийн шүүмжлэгч байхгүй
болсноос театр дампуурсан. Тэнд тавьж байгаа жүжгэнцэрүүдийг хар. Хамгийн
хөгийн. Өнөөдрийн нийгмийн хурц асуудлуудыг тавихын оронд нийгмийн хар бараан
орчин дохь гажиг, үзэгдлүүдийг сурталчлаад л явж байна биш үү. Киног хар, садар
самуун, марзагнал, цуврал нэртэй зохиол ч биш, амьдрал ч биш, зохиолчийн санаа,
найруулагчийн эрдэм эс үзэгдэх элий балай юмыг хольж хутгаж үзэгчдээ алдаж
байна. Ер нь уран зохиол, театр, кино гурав элитар урлаг, хамгийн хүчирхэг нь.
Тэндээс философи, хүн төрөлхтний хэмжээний асуудал, хүчирхэг амьсгал, дуу
хоолой, гаргуун шийдэл, зангарагтай тавьсан санаа, наад захын найруулга,
найруулагчийн философи ч харагдахгүй байна. Өнөө цагийн аахар шаахар асуудлыг л
ур чадварын олхиогүй доод түвшинд мөнгөний хүлээс, орлого олзны үүднээс ард
түмний оюун санааг угааж байна даа. Шавь минь уран зохиол, тайз, дэлгэц гэдэг
ариун гэгээн газар шүү дээ.
Кино урлагийг хар. Би сүүлийн 10 жилийн
турш нэг ч кино шүүмж олж үзээгүй. Гэтэл өнөөдөр телевизээр нэг их олон ангитай
халтар кино цуваад л. Тэдгээр кинон дунд хүнд гоо сайхны таашаал өгөхүйц өлгөөд
авах өөдтэй юм харагдахгүй байна
Зүгээр л аахар шаахар “хар” зөрчлүүд.
Сонгодог урлаг, хэрэглээний урлаг, зах зээлийн мөнгө хөөсөн урлаг зэрэг олон
ухагдахуун шүүмж судлалд байдаг. Өнөөдөр бидэнд ганцхан шүүмж судлалын салбарыг
аварснаар Монголын урлагийг аврах ганц л зам байгаа.
-Ямар зам байгаа гэж? Сүүлийн үед урлаг, боловсролын
салбарынхан цалингаа нэмүүлье хэмээн тэмцэх болсон. Тэдэнтэй судлал, шүүмжийн
салбарынхан нэгдэж яагаад өөрсдийнхөө төлөө тэмцэхгүй байгаа юм бэ? Хэрвээ та
нар өөрсөддөө байгаа эдгээр жаргал зовлонгоо хэлэхгүй бол төр засгийнхан олж
харж анхааралдаа авна гэж байхгүй ш дээ?
-Өө одоохондоо хэрэггүй. “Илжигний чихэнд алт ч хийсэн
сэгсэрнэ. Ус ч хийсэн сэгсэрнэ”. Монголчууд дандаа их сүйрлийн дараа нэг их
ухаан ордог юм. Одоо наадуул чинь амь наана там цаана гэгчээр энэ талаар санах
амьтан байхгүй. Бусдыг дээр хариулчихсан... Өнөөдөр Монголд зуу гаруй их, дээд
сургууль, коллеж байгаа хэрнээ ийм мэргэжлийн хүнийг бэлтгэдэг сургууль гэж
байдаггүй юм. Орчин үед их сургуулийн хичээлүүдийн 50 хувьд нь мэргэжлийн бус
хичээлүүдийг чихчихээд, үлдсэн 50 хувьд нь мэргэжлийн цөөхөн хичээлүүдийг
үлдээчихлээ шүү дээ. Мэргэжлийнхээ талаар 100 хувь суралцах ёстой хүн мэдэх
ёстой зүйлийнхээ 50 хувийг мэдчихээд мэргэжилтэн гэгдээд зах зээл дээр гарч
байна. Нэгэнт мэргэжлийн шүүмжлэгч бэлтгэдэг сургуульгүй, мэргэжлийн
шүүмжлэгчгүй болчихсон болохоор хэн утга зохиолын шүүмж, судлалын төлөө тэмцэж
жагсах вэ дээ.
-Монголын зохиолчдын эвлэлээс шүүмж судлалын салбарыг
хөгжүүлэхийн тулд төлбөртэй шүүмж судлалыг гаргах гэж байгаа гэсэн яриа байсан.
Энэ ажил юу болсон бэ?
-Энэ бол шүүмжлэлийг хөгжүүлэх, сэргээх зорилгоор бодож
олсон арга. Өнөөдөр олон залуус утга зохиолд орж ирж байна. Хуучин кадрууд амьд
сэрүүн байгаа. Тэд өдөр тутам шинэ ном гаргаж байна. Тэдгээр уран бүтээлчид
өөрсдийнхөө уран бүтээлийн талаар шүүмжлэгчдийн үгийг сонсох маш их хүсэлтэй
байгаа. Гэхдээ магтуулах. Гэтэл тийм юмтай үнэ хөлсгүй зууралдаж суух шүүмжлэгч
гэж байхгүй. Тиймээс өөрийнхөө уран бүтээлийн талаар мэргэжлийн хүний шүүмжийг
сонсмоор байгаа бол номоо МЗЭ-ийн санхүүгээр дамжуулаад, мөнгөтэйгөө аваад
ирээ. Яаж хэвлүүлэх эсэх нь таны өөрийн асуудал. Бид харин мэргэжлийн өндөр
түвшинд, зөвхөн үнэнийг хэлж өгье гэсэн юм. Гэрээгээр шүү. Гэрээнд шүүмжлэгчийн
ганцхан үүрэг бий. Тэр нь “бид зөвхөн үнэнийг үнэнээр бичнэ” гэсэн заалт байгаа
юм. Ингэхлээр зохиолчдын дотор муухай оргино биз дээ. Тэр нь ч нэг их шальтай
мөнгө биш л дээ. Нэг шүүмж сайндаа л 50 мянга орчим байгаа.
-Тийм бага уу?
-Тийм. Хөөрхий муу ядуу зохиолчдоос чихийг нь авалтай
биш. Тэдний ихэнх нь ажилгүй. Зохиолтойгоо ноцолдож суудаг. Түүнийгээ хэвлүүлэх
гэж дандаа л гуйлга ш дээ. Хаа ч явсан өнгөтэй өөдтэй хүн хайж, тэднээс л
гуйлга гуйж, “ивээн тэтгээч” гэж гуйгаад явж байна. Нэг үгээр хэлбэл айлын
эхнэрийн хөхийг хөхөж байгаа эхгүй өнчин хүүхэд шиг л болчихсон байна. Яахав
үнэхээр зохиолч болох хүсэлдээ автчихсан, өөрийнхөө зохиолын талаар үнэн үг
сонсох хүсэлтэй хүн байгаа нь нийгэмд Утга зохиолын шүүмжлэгч чухал хэрэгтэй
байгааг л харуулж байгаа юмаа. Өнөөдөр шилдэг зохиол юу вэ гэж асуувал хүн
бүхэн өөрийнхөө уншсан ганц нэг номыг л шилдэг гэж хэлнэ. Гэтэл уран сайхны
шүүмжлэгч юу хэлдэг юм гэхээр өнөөдөр Монголын уран зохиол хаашаа явж байгаа,
хөгжлийн шинэ нээлтүүд нь юу байна. Энэ дотор ямар алдаа дутагдалтай зүйлүүд
орж ирж байна. Юунд нь хязгаар тавих вэ? Юуг нь дэмжих вэ зэрэг томоохон
бодлогыг барьж байдаг.
-Монгол уран зохиолын өнөөгийн чиг хандлага хаашаа явж
байна вэ?
-Монголын уран зохиол уг нь жижиг үндэстний уран зохиол
биш. Одоогоор 10 гаруй сая уншигчтай. Маш эртний уламжлалтай. Түүхэн
туршлагатай. Ур чадвар уран сайхны сэтгэлгээний маш өндөр түвшинд бүтээх
туршлага хуримтлуулсан ард түмэн. Гэтэл одоогийн нөхцөлд юу болоод хувирчихав
гэхээр зүгээр л “соотон халтар чимээнээр, сохор нохой дүйвээн”-ээр гэдэг шиг
дууриагч болж хувирсан. Өөрийн бүтээсэн агуу их өв уламжлал, соёлын агуу их
дархлааг байхгүй болгочихоод Солонгос, Америк, Хятад, Япон, Франц, Английг
дагаад навсаганаад гүйж явна. Зүйрлэж хэлбэл хөөрхий муу нүдээ нээгээгүй нохойн
гөлөг хурга ишгэн дунд орчихоод олон гөлөг байна гэж даган хөөрцөглөн гүйж
явдаг шиг л болчихсон. Өнөөдрийн “хүмүүс” монголын уран зохиол, урлагаар ингэж
л тоглож байгаа. Зохиолч нь ч тэр, дарга нь ч тэр. Бодлого боловсруулагчид нь ч
тэр, хууль цаазныхан ч тэр ингэж л авирлаж байгаа. Садар самууныг хорино гэж
хуулиндаа заагаад байсан. Тэр нь одоо хаана байна. Өнөөдөр Монголын уран
зохиолд тэрүүн шиг элбэг юм алга.
-Тэгэхээр ингэтлээ ихээр гаараад байгаа садуур самуун
зохиолд хэн хяналт тавих ёстой вэ?
-Бодвол Улсын мэргэжлийн хяналтын газар биз. /инээв/.
Монголын уран зохиол урлагт болж байгаа үйл явцуудыг хянах нь битгий хэл хэдэн
зохиолчийнхоо оюуны бүтээлийг хамгаалдаг олигтой систем манай улсад байхгүй.
-Уран зохиолын салбарт үүсээд байгаа энэхүү гажуудлыг
засахын тулд бодлогын ямар ажил хийвэл зүгээр вэ?
-Миний хийж чадах ажил бол залуу шүүмжлэгчдийг бэлтгэх.
Би уран сайхны шүүмжлэлийн үүрэг зорилгыг ойлгодог, Монголын уран зохиолд
шүүмжийн үзүүлэх нөлөөг үнэлж ухаардаг залуу хүнийг бэлтгэхэд тусална уу гэхээс
биш бодлого боловсруулах түвшиний ажлыг мэдэх амьтан биш. Би төр түүний яам
тамгын газрын ажлыг шүүмжлэхгүй. Шүүмжлэгчийн хувьд шүүмжлэлээ л бичнэ. Лекцээ
уншчихна. Төслөөр судалгааны ажил хийнэ.
-Та сая би шүүмжлэгч, судлаачдыг л бэлтгэж чадна гэж
хэллээ. Тэгэхээр танд одоо гарын ямар шавь байна. Тэд нараас тань уран зохиолын
гайгүй шүүмж судлалын бүтээлүүд гарч байна уу?
-Хэдэн залуус байгаа. Докторууд. Мөн шүүмж бичигчид ч
бий. Ямар ч гэсэн тэднийгээ эрдэмжүүлнэ. Одоохондоо тэднийг ийм нөхцөл байдал
руу оруулж амьдралыг нь үрэн таран хиймээргүй байна. Уран сайхны шүүмжлэлийг
хүмүүс сонирхохгүй байгаад биш, харин шүүмжлэгчдэд ашиггүй, амьдрах аргагүй
байгаад л байгаа. Төр хэрвээ утга зохиолын шүүмжлэгчдийг дэмжээд эхэлбэл энэ
салбарт амьдралаа зориулах, завтай чөлөөтэй авъяаслаг мэргэжилтнүүд олон байна
шүү дээ.
-Та түрүүн би шүүмж бичиж цагаа үрж суухаар толио нухаж
суусан нь дээр гэсэн. Ямар толь вэ?
-Би өөрийнхөө амьдралын гучин жилийг зарцуулан байж
хийсэн уран зохиолын онолын нэвтэрхий толь удахгүй гарнаа. Энэ бол миний хувьд
их том ажил. Манайд гадны нэвтэрхий толиуд байдаг. Гэвч тэдгээр толинууд физик
теникийн ч юм уу, эсвэл газар усны ч байдаг юм уу нэвтэрхий нэр зүүсэн аахар
шаахар юмнууд байдаг. Миний толь бол мэдээж миний мэргэжлийнх байж таарна.
Гучин жил уншсан ном, гучин жил энэ хичээлийг заасан туршлага, гучин жил зохиол
уншсан туршлага дээрээ тулгуурлаж энэ толио бичиж дуусгав. Хүн харахад бол
бараа сүртэй хэвлэгдэнэ. Доторх агуулга нь ямар байгааг эрдэмтэн мэргэд шүүж
дүгнэх байх.
-Таны өмнө хэвлүүлсэн “Уран зохиолын онолын ойлголт, нэр
томьёоны тайлбар толь”-оос юугаараа онцлог вэ?
-Тэрнээс бараг гурав дахин том. Шинэ мэдээлэл, шинэ
ойлголтууд ихтэй. Ялангуяа барууны уран зохиолын төвөгтэй ойлголтуудыг задлаж
бичсэн ухаантай. Үүний тул би сүүлийн дөрвөн жилийн турш ажилласан. Толь гэдэг
чинь өөрийн гэсэн жаягтай. Дэлхий нийтээр дагадаг стандарттай. Ямар ч л гэсэн
шинэ хуучин хоёр оны заагаар нэг сайн сэтгэлт нутгийн дүүгийн тусламжтайгаар
гарчих болов уу.
-Ер нь аливаа толийг харж байхад олон хүний хүч
хөдөлмөрөөр боссон байдаг. Таны толь болохоор ганцхан хүний бүтээл гэдгээрээ
онцлогтой? Ер нь олуулаа гаргасан толиноос ганц хүний гаргасан толь юугаараа
онцлог байдаг вэ?
- Нэвтэрхий толийг олон хүн хамтарч хийдэг гэсэн ойлголт
байдаг. Тэгвэл бүр сайн болно. Гэхдээ олон толгой гар орохоороо чанар мууддаг
нь бас нэг хууль. Дэлхийн практикт олон хүн бие дааж нэвтэрхий толь хэвлүүлсэн
байдгийн. Ер нь тууштай сууж эрчимтэй ажилладаг эрдэмтэн бас цөөн байж мэдэх юм
даа. Хоёрдугаарт толь бичгийг зохиоход олон хүний санал зөрөлдөөн, үзэл онолын
мөргөлдөөн дээр журамлахад маш их цаг алддаг талтай ч их цаг хэмнэдэг давуу
талтай. Тодорхой толгой үсгүүдээр хувааж аваад биччихдэг. Нэг хүний тольд бас
сул болон давуу тал бий. Ямар ч л гэсэн энэ толь бол миний л олж ухаарсан онол.
Сайшаал муушаалын аль алины хариуцлагыг би л хүлээнэ Миний гучин жил хурааж
хуримтлуулсан мэдлэгийн цогц. Ямар ч гэсэн одоо цагийн уран зохиол, эртний уран
зохиол, аман зохиол эдгээрийн холбоо хэлхээний асуудлыг нэг байр суурь, нэг
үзэл баримтлал дээр тайлбарласан. Гэхдээ эсрэг тэсрэг үзэл онолын язгуур
нэгдлийг нээхийг хичээснээрээ давуу. Янз бүрийн ойлголтын зөрөлдөөний учир
шалтгаан, холбогдох ухагдахууныг хооронд нь бүгдийг нь холбочихсон. Жаахан өөр
толь болсон гэж бодож суугаа. Ер нь толь бичгийг эхлээд нэг хүн л бичдэг байсан
шүү дээ. Тэгээд яах вэ хөгжлийн явцад олуулаа нийлээд түргэн бүтэмжтэй болгодог
болчихсон болохоос биш. Европын маш олон эрдэмтэн судлаачид, урлагийн онолын
хүмүүс өөр өөрийн гэсэн тольтой байдаг юм билээ.
No comments:
Post a Comment