Showing posts with label Ярилцлага. Show all posts
Showing posts with label Ярилцлага. Show all posts

Monday, 24 February 2014

Д.Галбаатар: Шүүмжлэл бол нохойд барьдаг мод биш



Khulan Sergelen 2013.08.26

Монгол Улсын гавьяат багш, утга зохиол судлаач, шүүмжлэгч, хэл бичгийн шинжлэх ухааны доктор профессор Д.Галбаатартай орчин үеийн уран зохиол шүүмж судлалын талаар ярилцлаа.
-Та нэгэнтээ дэлхийн уран зохиолын чиг хандлагыг хүүрнэл зохиол тодорхойлдог гэсэн байна лээ. Учир нь юу вэ?
-Хүүрнэл зохиол нь яруу найргийг бодвол хийсвэрлэл багатай, хүний бодит амьдрал ахуйтай илүү гүн холбогдож, жүжгийн төрлийг бодвол амьдралын өөр хоорондоо нөхцөлдсөн нарийн ширийн нууц руу гүнзгий нэвтэрч, уран сайхны дүрийн зан төрхийг тухайн нөхцөл байдалд нь шинжилдэг онцлогоор нь л хэлсэн. Өнөөгийн дэлхийн уран зохиолын хөгжлийн ерөнхий чиг хандлагыг хүүрнэл зохиол тэргүүлж байна.
-Монгол ахуйд тохирсон хүүрнэл зохиол байна уу? Түүний ирээдүйг даяаршлын энэ нөхцөлд ямраар төсөөлж байна ?
-Манай уран зохиолд 1990-ээд оноос хойш шилжилтийн үе шатанд яруу найраг тэргүүлэх байранд гарч ирсэн. Өдгөө хүүрнэл зохиолын жанрууд илүү эрчимтэй хөгжих төлөв мэдрэгдэх болжээ. Энэ нь аль ч улс оронд тохиолддог нийгмийн өөрчлөлт, халаа солио, шинэ харилцаанд шилжих үед тод илэрдэг үзэгдэл. Харин сүүлийн арваад жилд хүүрнэл зохиолын салбарт сэргэлтийн шинж тэмдгүүд үзэгдэж байгаа. Гэхдээ бүхэлдээ сайн гэсэн үг биш. Сүүлийн үед хууцчуулаас Д.Норов, До.Цэнджав, Ц.Түмэнбаяр зэрэг зохиолчдын бичлэг сэтгэлгээ нэлээд залуужиж, залуу үеэс Г.Аюурзаны тууж, романы араас хэсэг залуус аятайхан тууж, өгүүллэгийн номууд гаргасаар байна. 

Monday, 30 April 2012

Д.Галбаатар: XX, XXI зууны утга зохиолын онолын сэтгэлгээ, өрнө дорнын ололтыг тусгасан


Монгол Улсын гавъяат багш, хэлбичгийн шинжлэх ухааны доктор, профессор Д.Галбаатарын “УРАН ЗОХИОЛ: Онол, түүх, шүүмжлэл” нэвтэрхий толь хэвлэгдлээ. Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин, “Толь гэдэг маш хүнд хэцүү, авъяас хөдөлмөр шаарддаг эд. Ц.Дамдинсүрэн гуайн хэлсэн үг санаанд орж байна. “Толь гэдэг бол хэцүү ажил. Чинжүү гэдэг халуун ногоо” гэж хэлсэн. Харин уншигч, хэрэглэгчдэд номын буян, ариун үйлсийн шимийг мэдрүүлдэг зүйл. Тэгэхээр ийм чухал ажилд хөдөлмөрөө зориулан гаргаж байгаа эрхэм докторт талархал илэрхийлье”  хэмээн ярив.

Д.Галбаатар: Ерээд оныхон нэг их гайхалтай зүйл бүтээсэн юм биш, тэд “сахилгагүйтэж”, үүнийг нь би жаахан “өдөөсөн” төдий


Монгол Улсын гавьяат багш, профессор, шинжлэх ухааны доктор Д.Галбаатартай уулзаж, ярилцлаа.
-Уран зохиолын шүүмжлэгчид өдгөө “Улаан ном”-д ортлоо цөөрч, байгаа хэд нь ажин түжин байх болж. Таныг бүр сураг алдарсан хүмүүсийн тоонд оруулчихсан байна лээ шүү.
-Уран сайхны шүүмж бичигдэхгүй, бичсэн ч гарахаа байж, шүүмжлэгчид нам гүм байх болсны цаад учир шалтгаан нь эдийн засагтай холбоотой. Урьд шүүмжлэгчид хөдөлмөрийн хөлсөө авдаг байв. Одоо тийм зүйлгүй болсоор удаж байна. Хэн нэгний халтар ном барьчихаад шүүмж бичиж суудаг тэнэг толгой энэ цаг үед байхгүй л болов уу. Тиймээс шүүмжлэгчид онолын болон суурь судалгааны салбарт ажиллаж, аж төрж байна. Энэ нь шүүмжлэгчид байхгүй болсон гэсэн үг биш, бид хэд хэдэн үеэрээ байж л байна.

МУИС-ийн профессор, ШУ-ны доктор Д.Галбаатар: Монголын уран зохиол одоо нүдээ нээгээгүй гөлөг шиг л байгаа


Монголын орчин үеийн уран зохиолын шүүмж судлалын асуудлаар МУИС-ийн профессор, хэл бичгийн шинжлэх ухааны доктор, Утга зохиол судлаач, шүүмжлэгч, МУГБ Д.Галбаатартай ярилцлаа.
-Сүүлийн үед уран сайхны шүүмж судлалын бүтээл хэвлэлээр гарахаа больжээ. Монголын уран зохиолын шүүмж судлалын салбарын томоохон төлөөлөгчийн хувьд танаас асуумаар байна л даа. Энэ юутай холбоотой вэ?
-Энэ бол ганцхан шалтгаантай. Ерөөс зах зээлийн нийгэмд хүн хийсэн зүйлийнхээ хөлсөөр л амьдардаг жамтай. Тэгтэл уран сайхны шүүмжлэлийн ажлыг санхүүжүүлдэг, цалинжуулдаг, шагнал урамшуулал өгдөг тийм систем байхгүй болсон.