- Миний гол үүрэг бичих /Оросын зохиолч В. Токаревагийн ярилцлага/ “Утга зохиол” 1986. №23
- Жанни Родари “Азтай хүн”, “Нэгэн яагаадын түүх” /өгүүллэгүүд/ “Пионерийн үнэн”. 1986. №44
- Г. Смирнов “Таарсан хоёр” /шог шүлэг/ “Утга зохиол”. 1986. №20
Showing posts with label Мэдээ. Show all posts
Showing posts with label Мэдээ. Show all posts
Wednesday, 18 July 2012
Уран сайхны орчуулга
Утга зохиолын онол, түүх, шүүмжлэлийн тухай ярилцлагууд
- Өрнө дорны үзлийг тусгасан толь бичиг. “Монголын залуучууд” 1993
- Аливаа шагнал бодлого байдаг. “Улаанбаатар” сонин 1994
- Цаг үеийнхээ гол судсыг барих нь чухал. “Улаанбаатар” 1994
- Урлагийн толгой дээр хэн ч гишгэж үл болно. “Утга зохиол” 1995
- Шүлгийг уншдаг уу? Сонсдог уу? “Утга зохиол”. 1995
Уран сайхны шүүмжлэлийн өгүүлэл, шүүмж
- Ууган номын нь тухай. “Утга зохиол урлаг” 1979 №33
- Цэцгийн дэлбээ. “Утга зохиол урлаг” 1979 №29
- “Шогч үзэг”-ийн мөрөөр. Яргуй. УБ 1979 №13
- “Насны аян” номоор аялахад... “Яргуй”. УБ. 1979
Сургалт, заах аргын зөвлөмж
- Найруулал бичих арга зүйн тухай товчхон. “Сэтгүүлч” сэтгүүл. 1984. №91
- Хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлэхэд тоглоомын үүрэг. “Хүүхдийн хүмүүжил” сэтгүүл. 1988. №5
Эрдэм шинжилгээний өгүүлэл
- Уран сайхны шүүмжлэлийн анхны бүтээлийн тухай Хо. УБДС-ийн ЭШБ. УБ. 1983. ҮШ дэвтэр 26-31-р тал, 0,4хх
- Уран зохиолын бичил төрөл зүйлийн тухай Хо.УБДС-ийн ЭШБ 1984. VI дэвтэр 12-14
- С.Есенин, Д.Нацагдорж хоёр /”Од”, “Одод” хэмээх хоёр шүлгийн он цагийн тохиолын судалгаа/ Хо. УБДС-ийн ЭШБ 1983. 110-119-р тал,
Эрдэм шинжилгээний хуралд тавьсан илтгэл
1983 оноос
1988 он хүртэл сургууль болон дотоодын ЭШ хуралд 12 илтгэл тавьжээ: Үүнээс хойш
- Развитие современной монгольской баллады и проблемы литературных взаимосвязей Европа. /Москвагийн Их Сургуулийн Утга зохиолын онолын тэнхимээс аспирантур, мэргэжил дээшлүүлэгчдэд зориулсан эрдэм шинжилгээний хуралд тавьсан илтгэл/ Москва. 1988
- Монгольская литература в ряду других монголоязычных литератур в ХХ вв. /Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулиас төгсөгчдөд зориулсан ЭШ-ний хуралд тавьсан/ Москва. 1991
Номнууд
Судлал, шүүмжлэлийн
ном
- Гэгээн алсад одох юмсан /Уран сайхны шүүмжлэлийн түүвэр/ УБ. 1989 /3 хх/
- Үгийн урлагийн ертөнцөд хийсэн тэмдэглэл. /судлал шүүмжлэлийн бүтээлийн түүвэр/ УБ. 1996 /15 хх/
- Хөөрөлдөөн /Утга зохиолын онол, түүхийн асуудал/ УБ. 1997 /6 хх/
- Эрс эргэлтийн босгон дээр /Цаг үе- уран зохиол- онолын чиг хандлага/ УБ. 1997 /3 хх/
- Монголын орчин үеийн уран зохиолын түүхэн сургамж. УБ. 1999 /Хамтын бүтээл/
- Улахуйн галыг бадраагч, эндүүрлийн гэмийг арилгагч зул. УБ. 2006, 408 тал хуудас
Сурах бичиг, толь, гарын авлага
- ХХ зуун - Модернизм- Сонгодогууд /Дэлхийн уран зохиолын түүхийн гарын авлага/. Тэргүүн дэвтэр УБ 1995 /8 хх/
- ХIХ зууны төгсгөл, ХХ зууны Оросын модернизм. /Оросын уран зохиолын түүхийн сурах бичиг/ Доод дэвтэр УБ. 1997 /16 хх/ /1998 онд Засгийн газрын дэргэдэх Шинжлэх Ухаан Технилогийн Сангийн гутгаар зэрэг шагнал хүртжээ/
Эрдэм шинжилгээний нэг сэдэвт зохиол
- Уран сайхны шүүмжлэлийн хөгжлийн төлөв /1970-80 он/ Ховд. 1986. /6 хх/
- Монгол дууль. УБ. 1994 /12 хх/
- Монголын баруун хойд бүс нутгийн хүн амын аж төрөх ёсны өөрчлөлт /Хамтын бүтээлийн “Соёлын хөгжил” хэсэг/ УБ. ШУА-ын ФСЭХ. 1990
Эрдмийн зэрэг хамгаалсан диссертаци
- “Монголын орчин үеийн уран зохиолын шүүмжлэлийн
хөгжлийн төлөв”/магистрын зэргийн зохиол/ УБ. 1983
- “Монголын орчин үеийн яруу найраг дахь дуулийн үүсэл,
хөгжил, хувьсал” /Хэлбичгийн ухааны дэд докторын зэрэг горилсон зохиол/
УБ. 1993
- “Монголын уран зохиолын аргын судалгаа” /Шинжлэх ухааны
докторын зэрэг горилсон зохиол/ УБ. 1999
Monday, 30 April 2012
Профессор Д.Галбаатар МУ-ын гавъяат багш боллоо
Монголын зохиолчдын
байгууллага үүсч хөгжсөний 80 жилийн ойг тохиолдуулан МУ-ын ерөнхийлөгчийн
зарлигаар 2009 оны 1-р сарын 9-ний өдөр МУИС-ийн МХСС-ийн Утга зохиолын
тэнхимийн багш, тэргүүлэх профессор Д.Галбаатарыг Монгол улсын гавьяат багш цол тэмдгээр шагналаа. Шинэ 2009 оны буюу шороон үхэр
жилийн ууган гавъяатаа МУИС-ийн удирдлагууд халуун дотноор хүлээн авч баяр
хүргэв.
Д.Галбаатар нь
монголын орчин үеийн утга зохиолын онол шүүмжлэлийн чиглэлээр хийсэн судалгаа,
бүтээлээрээ эх орондоо төдийгүй олон улсын хэмжээнд мэргэжил нэгт
судлаачдынхаа дунд нэр нь танигдсан эрдэмтэн юм.
ШИНЭ НОМЫН НЭЭЛТ
Монгол Улсын гавьяат багш, хэлбичгийн
шинжлэх ухааны доктор профессор Д.Галбаатарын “УРАН ЗОХИОЛ: Онол, түүх,
шүүмжлэл” нэвтэрхий толь хэвлэгдлээ. Номын нээлтийн ажиллагаанд Шинжлэх ухааны
академийн ерөнхийлөгч Б.Энхтүвшин, Шинжлэх ухааны академийн хэл бичгийн
хүрээлэнгийн эрдэмтэн, доктор С.Дулам, хэл, бичгийн эрдэмтэд уригдан оролцсон
юм.
“Толь гэдэг маш хүнд хэцүү, авьяас хөдөлмөр шаарддаг зүйл. Шинжлэх ухааны академийг үндэслэгч Ширэндэвийн 100 жилийн ойтой давхцаж байгаагаар энэхүү бүтээл онцлог.
“Толь гэдэг маш хүнд хэцүү, авьяас хөдөлмөр шаарддаг зүйл. Шинжлэх ухааны академийг үндэслэгч Ширэндэвийн 100 жилийн ойтой давхцаж байгаагаар энэхүү бүтээл онцлог.
МУИС-ийн профессор, ШУ-ны доктор Д.Галбаатар: Монголын уран зохиол одоо нүдээ нээгээгүй гөлөг шиг л байгаа
Монголын орчин
үеийн уран зохиолын шүүмж судлалын асуудлаар МУИС-ийн профессор, хэл бичгийн
шинжлэх ухааны доктор, Утга зохиол судлаач, шүүмжлэгч, МУГБ Д.Галбаатартай
ярилцлаа.
-Сүүлийн үед уран сайхны шүүмж судлалын бүтээл хэвлэлээр
гарахаа больжээ. Монголын уран зохиолын шүүмж судлалын салбарын томоохон
төлөөлөгчийн хувьд танаас асуумаар байна л даа. Энэ юутай холбоотой вэ?
-Энэ бол ганцхан шалтгаантай. Ерөөс зах зээлийн нийгэмд
хүн хийсэн зүйлийнхээ хөлсөөр л амьдардаг жамтай. Тэгтэл уран сайхны
шүүмжлэлийн ажлыг санхүүжүүлдэг, цалинжуулдаг, шагнал урамшуулал өгдөг тийм
систем байхгүй болсон.
Энэ цагийн уран зохиолын нэвтэрхий бичиг
Уран
зохиол гэж юу вэ гэсэн үлэмж том асуудлаас эхлээд хосмолжин өлмий гэж юу вэ
гэсэн жижиг асуулт хүртэл хариу өгсөн “Уран зохиолын онол” нэвтэрхий толь таны
өмнө дэлгээстэй байна. 1978-1983 онд МУИС-ийн оюутан байх цагаасаа уран зохиол
судлал, шүүмжлэлийн үйл хэрэгт сэтгэл шулуудан орсон, улмаар М.Горькийн
нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн дээд курст мэргэжил дээшлүүлэн, “Уран
зохиол” хэмээх их айлын тогоонд гучаад жил буцалсан, мөн төдий жил их, дээд
сургуульд уран зохиолын онолоор лекц унших ажилд гаршсан, энэ шавийнхаа “Уран
зохиолын онолын ойлголт, нэр томьёоны тайлбар толь” (1989) хэмээх бэсрэг толиос
нь эхлэн түүний нөр их хөдөлмөр хэчнээн жил, хэрхэн үргэлжилснийг биечлэн мэдэх
хүний нэг нь миний бие билээ.
Нацагдоржийн мэндэлсний 100 жилийн ой Бээжинд
Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдорж
(1906—1937 он)-ийн мэндэлсний 100 жилийн ойд тохиолдуулан, Бээжин Их
Сургуулийн Монгол Судлалын Төв, Бээжин Их Сургуулийн Гадаад Хэлний Дээд
Сургууль, Өвөр Монголын Их Сургуулийн Монгол Судлалын Дээд Сургууль, Бээжин
Их Сургуулийн Дорно Дахины Утга Зохиол Судлалын Төв, Өвөр Монголын Өөртөө
Засах Районы Зохиолч Урлагчдын Холбоо, Хятадын Үндэстний Цөөнхийн Утга
Зохиолын Судалгааны Нийгэмлэг, Монгол Улсын "Хүрэл" Олон Улсын
Групп ХХК хамтран 2006 оны 12-р сарын 10-ны өдөр Хятадын нэрт их
сургууль—Бээжин Их Сургуульд олон улсын эрдэм шинжилгээний хурал хуралдуулав. |
Subscribe to:
Posts (Atom)


