Showing posts with label Нийтлэл. Show all posts
Showing posts with label Нийтлэл. Show all posts

Monday, 30 April 2012

Гурвалсан морьтон

Хэлбичгийн шинжлэх ухааны доктор, профессор Ши. Цэнд-Аюуш
Би тvvнтэй Ховдын хязгаарт танилцсан. Намайг Соёлын Яамны орлогч сайд байхад Их сургуулийн оюутан Д.Галбаатар гэдэг хvv 1980-аад оны эхээр анхны шvvмжvvдээ нийтлvvлж, хэсэг авъяаслаг залуус ар шил даран "давхиж" явааг бид ч байнга мэдрэх болсон билээ. Тэд буюу Ц.Энхбат, До. Цэнджав, V.Хvрэлбаатар, Д.Хvv, Ч.Жачин, Т.Доржпvрэв, Ц.Магсар, С.Байгальсайхан... гээд олон залуус єдгєє монголын утга зохиолын нэртэй хvмvvс болцгоожээ.

Д.Галбаатар нь судлаачдын нэр хvндийг унагах тєдийгvй vгvйсгэх хандлагатай юм шиг…

1990-ээд оноос хойш утга зохиол судлал, оюун санааны салбарт эрс шинэчлэл хийгдэж, тэр тvvхэн цаг vеийн утга зохиол судлалын ололт, алдаа юу байсныг сайтар тодруулж авахаа авч, гээхээ орхих нєгєє талаар орчин vеийн улам бvр глобалчлагдаж байгаа дэлхий дахины утга соёлын ололттой хєл нийлэх шаардлага манай уран зохиол ба тvvний судлал шvvмжлэл, онол, тvvхийн салбарт зайлшгvй шийдвэрлэх асуудал болсон билээ. Энэхvv vзэл санааны шинэтгэл нь утга зохиолыг шинэ онол, арга зvй, сэтгэлгээгээр баяжуулаад зогссонгvй тvvний судлал шvvмжлэлийн салбарыг нарийсган гvнзгийрvvлж, шинэ vеийн томоохон судлаач онолч, шvvмжлэгч, тvvхчдээ тєрvvлж утга зохиолын ертєнц хийгээд зохиолчдын туурвилыг ч сонирхолтой болгож чадсан билээ. Харин тэр чухал vйл хэргийг эхлvvлэгчдийн нэг нь профессор Д.Галбаатар байлаа.