Monday, 24 February 2014

Д.Галбаатар: Шүүмжлэл бол нохойд барьдаг мод биш



Khulan Sergelen 2013.08.26

Монгол Улсын гавьяат багш, утга зохиол судлаач, шүүмжлэгч, хэл бичгийн шинжлэх ухааны доктор профессор Д.Галбаатартай орчин үеийн уран зохиол шүүмж судлалын талаар ярилцлаа.
-Та нэгэнтээ дэлхийн уран зохиолын чиг хандлагыг хүүрнэл зохиол тодорхойлдог гэсэн байна лээ. Учир нь юу вэ?
-Хүүрнэл зохиол нь яруу найргийг бодвол хийсвэрлэл багатай, хүний бодит амьдрал ахуйтай илүү гүн холбогдож, жүжгийн төрлийг бодвол амьдралын өөр хоорондоо нөхцөлдсөн нарийн ширийн нууц руу гүнзгий нэвтэрч, уран сайхны дүрийн зан төрхийг тухайн нөхцөл байдалд нь шинжилдэг онцлогоор нь л хэлсэн. Өнөөгийн дэлхийн уран зохиолын хөгжлийн ерөнхий чиг хандлагыг хүүрнэл зохиол тэргүүлж байна.
-Монгол ахуйд тохирсон хүүрнэл зохиол байна уу? Түүний ирээдүйг даяаршлын энэ нөхцөлд ямраар төсөөлж байна ?
-Манай уран зохиолд 1990-ээд оноос хойш шилжилтийн үе шатанд яруу найраг тэргүүлэх байранд гарч ирсэн. Өдгөө хүүрнэл зохиолын жанрууд илүү эрчимтэй хөгжих төлөв мэдрэгдэх болжээ. Энэ нь аль ч улс оронд тохиолддог нийгмийн өөрчлөлт, халаа солио, шинэ харилцаанд шилжих үед тод илэрдэг үзэгдэл. Харин сүүлийн арваад жилд хүүрнэл зохиолын салбарт сэргэлтийн шинж тэмдгүүд үзэгдэж байгаа. Гэхдээ бүхэлдээ сайн гэсэн үг биш. Сүүлийн үед хууцчуулаас Д.Норов, До.Цэнджав, Ц.Түмэнбаяр зэрэг зохиолчдын бичлэг сэтгэлгээ нэлээд залуужиж, залуу үеэс Г.Аюурзаны тууж, романы араас хэсэг залуус аятайхан тууж, өгүүллэгийн номууд гаргасаар байна. 

Friday, 12 October 2012

NOMADIC CIVILIZATION AND MONGOL STUDIES IN JAPAN D.Galbaatar[1]


One of the large contributions made by nomadic nations in the world history is the distinguished nomadic civilization.
In the first period of development for several centuries, the mankind was moving as a whole searching for favorable natural condition, abundance pasture and various natural resources. As scholars noted, Mongols have surely been the distinguished nation, which has kept the great history of this great process from its start until today, and made to be wondering the world by having established the greatest empire.
Mongolians are not the ones who lived in quiet by just being settled and engaged in the nomadic (pastoral) animal husbandry. They created not only the great history of the nomadic civilization but also created the enormous complex of statehood rules, culture and science suitable for this nomadic lifestyle. Warring and journey process by Attila, Modun Shaniyu, Chinggis Khan and their successors had been definitely affecting the destiny, history of the movement and the development of the settled civilization.

Wednesday, 18 July 2012

Уран сайхны орчуулга


  1. Миний гол үүрэг бичих /Оросын зохиолч В. Токаревагийн ярилцлага/ “Утга зохиол” 1986. №23
  2. Жанни Родари “Азтай хүн”, “Нэгэн яагаадын түүх” /өгүүллэгүүд/ “Пионерийн үнэн”. 1986. №44
  3. Г. Смирнов “Таарсан хоёр” /шог шүлэг/ “Утга зохиол”. 1986. №20

Утга зохиолын онол, түүх, шүүмжлэлийн тухай ярилцлагууд


  1. Өрнө дорны үзлийг тусгасан толь бичиг. “Монголын залуучууд” 1993
  2. Аливаа шагнал бодлого байдаг. “Улаанбаатар” сонин 1994
  3. Цаг үеийнхээ гол судсыг барих нь чухал. “Улаанбаатар” 1994
  4. Урлагийн толгой дээр хэн ч гишгэж үл болно. “Утга зохиол” 1995
  5. Шүлгийг уншдаг уу? Сонсдог уу? “Утга зохиол”. 1995

Уран сайхны шүүмжлэлийн өгүүлэл, шүүмж


  1. Ууган номын нь тухай. “Утга зохиол урлаг” 1979 №33
  2. Цэцгийн дэлбээ. “Утга зохиол урлаг” 1979 №29
  3. “Шогч үзэг”-ийн мөрөөр. Яргуй. УБ 1979 №13
  4. “Насны аян” номоор аялахад... “Яргуй”. УБ. 1979

Сургалт, заах аргын зөвлөмж


  1. Найруулал бичих арга зүйн тухай товчхон. “Сэтгүүлч” сэтгүүл. 1984. №91
  2. Хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлэхэд тоглоомын үүрэг. “Хүүхдийн хүмүүжил” сэтгүүл. 1988. №5

Эрдэм шинжилгээний өгүүлэл


  1. Уран сайхны шүүмжлэлийн анхны бүтээлийн тухай Хо. УБДС-ийн ЭШБ. УБ. 1983. ҮШ дэвтэр 26-31-р тал, 0,4хх
  2. Уран зохиолын бичил төрөл зүйлийн тухай Хо.УБДС-ийн ЭШБ 1984. VI дэвтэр 12-14
  3. С.Есенин, Д.Нацагдорж хоёр /”Од”, “Одод” хэмээх хоёр шүлгийн он цагийн тохиолын судалгаа/ Хо. УБДС-ийн ЭШБ 1983. 110-119-р тал,